-Би нэг сак залуутай танилцаад. Тэр үнэн гоё машинтай тийм машин унах нь аргагүй л дээ. Учир нь маш том бизнесмэн. Хэдэн өрөө байртай гэж санана... Надад яг тохирсон залуу. Би яаг дурлаж унахнээ. Яг миний хайр мөн шүү.
Ингэж ярих охид хаа сайгүй болж тэд яг хайр гэж юу болох хүнийг хайрлана гэдэг ямар нэгэн мэдлэг боловсрол байр эд хогшил шаардлагүй гэдгийг ухаараагүй л явна. Өнгөц эд материалд хөл алдаж байна. Цаад хүнийг нь таниагүй байж хамгийн түрүүнд харсан зүйлдээ дурлаж байгаа нь харамсалтай. Хүнээр хайрлуулна хүнийг хайрлана гэдэг ямар сайхан зүйл болохын утга учрыг мэдэхгүй байгаа нь энэ орчин үе гээд байгаа нийгэмд буруу өгөлтэй. Энэ өрөвдөлтэй хямдхан үзэл бодлоосоо болж харийн хүний эхнэр болж хар залуугаасаа зовлон үзсэн бүсгүйчүүл ч зөндөө бий. Эрт дээр үед манай өвөг дээдэс удам угсааг нь судалж цаад хүнийх нь хүмүүжил эцэг эхийнх нь амьдралын хэв маяг гээд маш олон зүйлийг ажиж сонжиж судалж байж охиноо өгч айл гэр болгодог байсан.
Харин орчин үед мэдлэг боловсрол ажил мэргэжил байр орон сууц болон унаж буй машин хийгээд хэтэвчиндэх мөнгийг нь л хардаг болж дээ. Сайхан хайр гэж байдаг. Хайр гэдэг бол залуу хүнд байх хамгийн эрхэм нандин зүйл гэж бодож байна. Хайр нь мэдээж маш олон янз байдаг. Та бүгд сайн мэдэж байгаа. Миний хувьд анхных гэхээсээ илүү жинхэнэ хайртайгаа учрах юмсан гэж боддог.Миний ээж аавыг залуу байх үед их гоё бас зөв хайрлаж дурлалцдаг байсан юм шиг байгаан кк.Хааяа ээж ааваасаа сонсохоор их сайхан санагддаг. Хайр гэдэг үг ч үнэ цэнэтэй байж... Хайр гэдэг агуу зүйл байж бид оршин тогтнож байгаа. Хүнийг хүнээр нь хайрлаж хүн хүндээ хүндэтгэлтэй ханддаг орчин үед амьдарцгаая бид. Монгол улсын ирээдүй болсон орчин үеийн гэж тодорхойлогддог залуучуудаа...